Австралид эрэн сурвалжлагдаж байсан ноцтой гэмт хэрэгтэн цагдаагийн газраас 20-хон метрийн зайд амьдардаг байжээ. Тэрбээр гурван жил орчмын турш янз бүрийн нэрээр, гадаад төрхөө өөрчлөн цагдаа нарын хамрын доохно аж төржээ.
Цагдаа нараас нуугдсан тэрбээр мансууруулах бодисын худалдаагаар дэлхий дахинаа зартай нэгэн байсан бөгөөд 2014 оны аравдугаар сард 200 мянган ам.доллараар батлан даалтад гарсан ч зугтсан байна.