Time сэтгүүлээс явуулсан “Интернэтийн хамгийн нөлөө бүхий хүний жагсаалт гаргах судалгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Сирийн иргэн Бана Алабед охин хоёр тэргүүллээ.
Twitter дэх микроблогтоо байнга мэдээлэл бичдэг гэж Трамп уг жагсаалтад багтсаныг тус сэтгүүл “Трамп албаны хүмүүс болон нийгэмд олон янзын сөргөлдөөнтэй сэтгэгдэл төрүүлэх мэдээлэл түгээж, өөрийнхөө болон Ерөнхийлөгчийн нэр хүндэд хор хүргэж байна” гэсэн тайлбарласан байна.
Бана Алабед охины тухайд тэр өөрийн хуудсаараа Сирийн Алеппо хотоос сэтгүүлчид тэр болгон очиж чадахгүй байгаа Сирийн иргэний дайны аймшгийг дамжуулан алдаршаад байгаа юм. Бана эцэг, эхийнхээ хамт 2016 онд Сирээс Турк руу зугтан гарсан юм.