Евро комисс “Google” компанийг хайлтын системийн зах зээлд ноёрхогч байр сууриа хэтрүүлэн ашигладаг хэмээн буруутгаж, 2.4 тэрбум еврогийн торгууль ногдууллаа.
Тусгай бараа, үйлчилгээний үр дүнгээс харахад тус корпорацийн худалдааны түншүүд хайлтын үр дүнгийн эхний байрт бичигддэг гэнэ. Евро комисс “Google”-ийн эсрэг долоон жилийн турш мөрдлөг шалгалт явуулсан юм.