Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр (2017.06.28) хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар тус хорооны дарга Ч.Содномцэрэн тайлбар өглөө.
Тэрбээр “Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөн нам, холбоодын зүгээс тавьсан хугацааны дагуу буюу долдугаар сарын 4, 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй. Гэхдээ бид сонгууль явуулахад оролцдог бүх шатны, бүх төрлийн байгууллагуудтай холбогдож ярилцсаны үндсэн дээр наашлуулж 7-нд байхаар товлолоо” гэлээ.
Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулахаар шийдвэрлээд байв.