2021-05-09 10:421min00

Цагаан давааны хогийн цэгийн 4 га талбайг нөхөн сэргээж, зүлэгжүүлжээ

yce1jy_183467662_1210290836090072_4190611516115864466_n_x974

Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн 4 га талбайд нөхөн сэргээлтийн зүлэгжүүлэлтийн ажлыг “Эко эрин тохижилт” ХХК гүйцэтгэж, гэрээний дагуу хоёр жилийн хугацаанд арчилгаа болон ургалтыг хариуцаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

​Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврын дагуу талбайн цэвэрлэгээ, усалгааны ажлыг эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт усалгаа болон хайлаасны нөхөн тарилтуудыг хийх аж.

Төвлөрсөн хогийн цэгт ахиж хог авахгүйгээр хэсэгчлэн хааж зүлэгжүүлэх энэхүү ажил нь өнгөрсөн жилээс хэрэгжжээ.