Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сулруулж, маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед нийслэлд нийтийн тээврийн болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтгүй болж, ААН-үүдийн 80% орчим нь үйл ажиллагаагаа нээхээр болсон. Энэ дагуу 18 чиглэлийн байгууллагаас бусад нь ажиллаж эхлэх юм.
Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэдэд үйлчлэх салбарууд:
- Тавдугаар сарын 8-наас үсчин, гоо сайхны газрууд үйлчилнэ.
- Тавдугаар сарын 15-наас фитнес, бассейн, йогийн төвүүд нээлттэй болно.
- Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу PCR шаардахгүй болон хязгаарлалтгүй явна.
Л.Баяр