Хаврын улиралд хүмүүс ахуйн хүрээнд мод, бут цэцэг тарих сонирхолтой байдаг. Хөл хорио тогтоосон энэ үед хашаандаа мод тарихыг хүсэж байгаа иргэд цөөнгүй байгаа байх. Тиймээс бид Мод тарих хүсэлтэй байгаа ч хэрхэн яаж тарихаа мэдэхгүй байгаа иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор “Зүүм тодруулга” буландаа Ойн судалгаа хөгжлийн төвийн албаны дарга Б.Ганзоригтой ярилцав.