Финляндын Турку, Хельсинки хотын иргэд нэгэн үл мэдэгдэх мансууруулах бодисоос болоод олноороо амиа алдаж эхэлснийг Yle мэдээллээ.
Финлядын баруун өмнөд хэсгийн цагдаа нар Турку хотод дөрөвдүгээр сарын хугацаанд үл мэдэгдэх мансууруулах бодисонд хордож нас барсан 5 тохиолдол гарсныг тэмдэглэжээ. Харин Yle хэвлэл 10-аад хүн амиа алдсан гэсэн бол Финляндын Turun Sanomat сонины мэдээллээр хортой бэлдмэлээр Хельсинкид 50-иад хүн амиа алджээ.
Финляндын нэгэн сангаас хүний амь насанд аюултай байж болзошгүй мансууруулах бодис хар захад тархаж эхэлснийг сануулсан юм. Мэргэжилтнүүд эндээс фентанил, мэдээгүйжүүлэлтэд хэрэглэдэг опиоидын анальгетик илрүүлжээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март