Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф Gogo.mn сайтад өгсөн ярилцлагандаа Монгол Улсын вакцинжуулалтыг сайшаасан байна. Тэрбээр “Монгол Улс ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, вакцинжуулах, мөн цар тахлын үе дэх эдийн засгийг зохицуулах гээд мөн л Канадад тулгараад буй олон асуудалтай нүүр тулж байна. Өдгөө ард иргэдийн дийлэнх нь дор хаяж нэг тун вакцин хийлгээд байгаа нь сайшаалтай.
Канад нь дэлхийн бага, дунд орлоготой орнуудад коронавирусийн эсрэг вакциныг авах боломжийг дэмжих үүрэгтэйгээр ажиллаж байгаа ба үүнд 865 сая гаруй долларын төсөв зарцуулахаа мэдэгдээд байгаа билээ. Үүнд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан бага, дунд орлоготой орнууд вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах 220 сая долларын хандив багтсан. Канад бол КОВАКС хөтөлбөрийн санхүүгийн хоёр дахь том дэмжигч юм.
Вакцинжуулах үйл ажиллагаа хэрэгжиж байгаа ч гэсэн бүх ард иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь чухал болоод байна” хэмээжээ.
Н.Батаа