Хөвсгөл нуурын зүүн хойд эрэг орчимд \Турт орчим\ 2021 он гарснаас хойш цөөнгүй удаа газар хөдлөл болсоор байна. 2021 оны 1-р сарын 12-ны өдөр 5.8 магнитутын хүчтэй хөдөлсөн бол түүнээс хойш олон удаагийн чичэрхийлэл болж, улмаар өчигдөх 5.6 магнитутын хүчтэй газар хөдлөл болжээ.
Байгал нуур, Хөвсгөл нуурын орчмын бүс нутаг нь газар хөдлөлийн өндөр идэвхижилтэй аж. 1950 оноос хойш энэ бүс нутагт болсон зарим хүчтэй газар хөдлөлийг дурьдвал:
– 1950.04.05-ны өдөр, Мондын газар хөдлөл М7.0;
– 2008.08.27-ны өдөр, Култукийн газар хөдлөл М6.0;
– 2020.09.22-ны өдөр, Быстринскийн газар хөдлөл М5.9;
– 2020.12.10-ны өдөр, Эрхүү мужийн Каганскийн районд болсон газар хөдлөл М5.5-М5.6;
– 2021.01.12-ны өдөр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ сумын нутаг, Хөвсгөл нуурын орчимд болсон газар хөдлөл, М5.8 гэх мэт газар хөдлөлүүд тохиосоор иржээ.
04
Б.Ирээдүй