Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол хоёрдугаар тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо.
ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлэх юм байна.
Чиглэл бүрт эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм байна. Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтад хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.
Эх сурвалж: УУХҮЯ