2021-05-02 10:001min00

Вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг ирэх сард ашиглалтад оруулна

eho

Өчигдөр улсын хэмжээнд 66,331 хүн вакциндаа хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн 41 хувь нь вакцины эхний тунг тариулаад байна.

Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч уриалжээ.

Улаанбаатар хотод дархлаажуулалтын 100 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд суурин болон явуулын цэгүүдийн байршлыг ЭНД дарж харна уу.

 

Л.Баяр