Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ордонд гарсан чимээнээс болоод илтгэлээ зогсоож, энэ чимээг АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны сүнстэй холбожээ.
Псаки сэтгүүлчдэд уламжлал ёсоор мэдээлэл өгч байх үеэр юм нурж орж ирэх гэж байгаа мэт чанга чимээ гарсан юм. Бичлэгээс харахад Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга эхлээд үүнээс айжээ. Дараа нь тэрбээр “Битгий ай. Энэ Линкольны сүнс л явж байгаа биз” хэмээн хошигноод, мэдэгдлээ үргэлжлүүлжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн байхаасаа л олон алдаа гаргаж, шүүмжлэлд өртдөг байсан юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш тэрбээр Сансрын хүчийг Ерөнхийлөгчийг онгоцтой андуурч байсан юм.
Эх сурвалж: Ria.ru
Орчуулагч: Марта