Хүмүүс амьдралынхаа туршид тогтмол биеийн хөдөлгөөн хийж байх ёстой талаар мэргэжилтнүүд зөвлөдөг.
Гэхдээ тэр бүр зорилготойгоор ямар нэгэн хөдөлгөөн хийж чаддаггүй ээ. Ялангуяа хөл хорионы үед бидний хөдөлгөөн хязгаарлагдаж байна.
Хөл хорионы нөхцөл байдлаас үүдэн, хүүхдүүд хичээл сургуульдаа явахгүй байх нь цахим орчинд их цагийг зарцуулж, хөдөлгөөний дутагдалд орох эрсдэл нэмэгдэж байна.
Тиймээс бид өнөөдрийн “Зүүм тодруулга” буландаа “Алимхан бүжгийн клубын багш, Хүний их эмч Батдоржын Амаржаргалтай холбогдож, хүүхдүүд богино хугацаанд үр дүнтэй ямар дасгал хөдөлгөөнийг хийж болох зөвлөгөөг хүргэж байна.