Тавдугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог сунгах саналыг УОК дэмжжээ

2021-04-23 12:231min0
super

Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргаад байгаа бөгөөд УОК-ын хуралдаанаар саналыг дэмжсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад 1,264 тохиолдол шинээр бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдол 27,956 боллоо.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй