Өнөөдрийн нас баралтууд дээр дурдсан хугацааны өмнө халдвар тархсантай холбоотой.
Одоогийн байдлаар эмнэлэгт нас барах тохиолдол нийт нас баралтын дийлэнхийг эзэлж байгаа бөгөөд 20 орчим хувь нь гэрийн нас баралт байгаа. Гэрийн нас баралтын тохиолдлууд дээр анализ хийгээд үзэхээр шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлгийн байгууллагад хожуу хандсан зүйл ажиглагдаж байна.
Халдвар тархчихсан одоогийн нөхцөлд амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд КОВИД-19-ийн талаар бодох хэрэгтэй. Ингээд эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
КОВИД-19 халдварын шинж тэмдгүүд томуугийн шинж тэмдэгтэй төстэй бөгөөд нэг өвөрмөц шинж тэмдэг нь амт, үнэр мэдрэхгүй болох. Бусад шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчний ерөнхий шинж тэмдэгтэй адил гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Л.Баяр