Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед цусаа өгөх хүсэлтэй донор та “хэрхэн цусаа өгөх вэ” гэж гайхаж байж магадгүй. Тэгвэл та Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн албан ёсны фэйсбүүк чатаар холбогдон урилга авах боломжтой.
Тус урилгаа, иргэний үнэмлэхтэйгээ үзүүлснээр та Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж, цусаа өгөх боломжтой болох юм.
Updown.mn