Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатараас Баян-Өлгийд очиж тусгаарлан ажиглах байранд байсан 88 настай иргэнээс короновирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр тус аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3 боллоо.
Тус иргэнийг COVID-19-ын эмнэлэгт шилжүүлж, хавьтлуудыг үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна гэж Баян-Өлгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.