2021-04-18 15:161min00

Дархан суманд зургаан хоног хатуу хөл хорио тогтоолоо

darhan-3

Дархан Уул аймгийн Дархан суманд 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал 6 хоногийн хугацаанд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор боллоо.

Хатуу хөл хорионы хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Хөдөлгөөний хязгаарлалтыг чангаруулсан энэхүү өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагууд голомтыг дагаж идэвхтэй өргөжүүлсэн тандалт судалгааг хийж, тархалтыг олж илрүүлэх, тусгаарлах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
  • Хөл хорионы өдрүүдэд 10,000-аас доошгүй иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулна.
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн товлолт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.
  • Нэгдсэн болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн амбулатори, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ хэвийн явагдана.
    2021.04.24-ний өдрөөс ковид19-ийн эсрэг вакцины 2 дахь тунг хийхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн 2021.04.11-20-ны хооронд вакцины 2 дахь тунгийн хугацаа болсон иргэдэд 2021.04.20-нд 2 дахь тунгаа хийлгэнэ.
  • Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажиллагсад хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тухайн байгууллагууд нь дотооддоо зохион байгуулалт хийнэ. Байгууллага бүрт хүний тооноос хамаарч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн 2-3 зөвшөөрөл олгоно.
  • Ажиллаж буй ААНБ бүр тусгай горимоор / ажилчид нь байнгын байрлаж, эсвэл “гэр-ажил-гэр” маршрут/ ажиллана.
  • Хүнсний дэлгүүр 20:00 цаг хүртэл, эмийн сан 22:00 цаг хүртэл ажиллана.
  • Дэд бүтцийн байгууллагууд шөнийн 00:00 цагт ээлж солилцоно.
  • Хүнсний түгээлт 09:00-12:00, 16:00-18:00 цагийн хооронд тээвэр хийнэ.
  • Шүүхийн үйл ажиллагаа тусгай горимд шилжин ажиллана. Мэдээлэл лавлагааны утас: 70375162
    2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртлэх хугацаанд төрийн 31 байгууллагын 355 албан хаагч өөрийнхөө амьдарч буй ойр орчимдоо нийтийн эргүүлд гарч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавина.

Л.Баяр