Нийслэл Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар гал түймрийн нэн аюултай зэрэгт шилжээд байгаа. Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймэр нь маш их хохирол, эрсдэл учруулдаг, маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг. Тиймээс өөрийнхөө болон бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул ухамсартай хандахыг уриалж байна.
Иймд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхаарууллаа.
Эх сурвалж: НОБГ