Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд явуулах билээ. Хуулийн дагуу гадаадад байгаа иргэд сонгуульд оролцохоо энэ сарын 20-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэл илэрхийлэх юм.
Ингэхдээ оршин суугаа улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудангаар мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд авах бөгөөд тооллогыг эх орондоо байгаа сонгогчдынхтой хамт хийх юм.
Б.Эрдэнэ