Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийн, угааж экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарахаа ХХААХҮЯ мэдээлэв.
Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг манай улс хангадаг ч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр олон улсын зах зээлд 10 орчим хувийг эзэлдэг аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байсан бөгөөд үүний 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.
Түүнчлэн, ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх, эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгоод байгаа.
Энэ нь Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон, хэрэглээний шалгуур үзүүлэлтийн стандартыг хангасан, түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, байгальд ээлтэй байх шалгууртай аж.
Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал, ашиглалт
Б.Эрдэнэ