Ноолуур бэлтгэхэд зориулан 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг маргааш олгож эхэлнэ

2021-04-14 12:25
Mongolia-2016-7_new-750x500

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө”-нд хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолцуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Энэхүү зээлийг маргааш олгож эхлэхээр төлөвлөж байна.

Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж экспортолдог.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй