Хүүхдүүд хийжүүлсэн, чихэрлэг ундаанаас татгалзаж, цоргоноос гэх мэт энгийн ус ууж занших хэрэгтэй. Ийм мэдэгдлийг ДЭМБ-ын Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх Европын хэлтсийн дарга Жоао Бреда мэдэгджээ.
ДЭМБ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр нэг ижил брэндийн ундаа аль улсад зарагдаж байгаагаасаа шалтгаалаад сахарын хэмжээ нь харилцан адилгүй байдаг гэнэ. Жишээлбэл, Их Британид нэг сав чихэрлэг ундаанд 35-40 г сахар байхад Зүүн Европт энэ нь 10 г-аар илүү байна. Гэтэл 6-10 насны хүүхдийн сахарын хоногийн зохих хэмжээ 25 г байдаг гэнэ.
Тиймээс энгийн ус хортой ундааг орлож болно гэжээ. Энэ нь зөвхөн эрүүл мэндэд төдийгүй байгаль орчинд ч ээлтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта