Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд тавьж ажилласан Эрүүгийн хэрэг, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Улсын прокурорын ерөнхий газар өнөөдөр танилцуулав.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд 358 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 773 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 буюу 6.5%-аар өсөж, эрүүгийн хэрэг 106 буюу 12%-аар буурсан байна.
Мөн хэрэг бүртгэлт явуулсан 597 хэрэгт хяналт тавьж, 10.7 хувь буюу 64-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 11.8 хувь буюу 71 хэргийг хааж, ажиллагаанд 456 хэрэг шалгагдаж байгаа аж.
Харин мөрдөн байцаалтын 242 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 83 буюу 34.2%-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гурав буюу 1.2%-ийг түдгэлзүүлж, тав буюу 2%-ийг нь хэрэгсэхгүй болгож, ажиллагаанд 126 хэрэг шалгагдаж байгааг мэдээллээ.
Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн
95 буюу 39.2 хувийг Авлигын гэмт хэрэг,
68 буюу 28 хувийг Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Г.Билгүүдэй