Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн юм.
Энэ дагуу өчигдөр орой буюу буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр 21:28 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпински, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.