Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж тус тус заасны дагуу “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/215 тоот тушаал батлагдан гарсан байна.
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ажлын цагаар хүлээн авахыг мэдэгдэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.