Оросын шүдний эмч Илья Антонов шүд яагаад хүйтэн хоол хүнс мэдэрч эхэлдгийг тайлбарлажээ.
Мэргэжилтний хэлснээр бол эрүүл шүдэнд санаа зовоодог ямар нэгэн зүйл байх ёсгүй гэнэ. Хэрэв шүд ямар нэгэн зүйл мэдрээд л эмзэгшиж эхэлж байвал гэмтэл гарсны шинж. Хүйтэн юманд өвдөлт мэдрэгдэж байвал хорхойдсон буюу шаантаг хэлбэрийн согог болсон байх магадлалтай. Энэ хоёр нь хоёулаа шүдний паалан дамжин өнгөрч, паалангийн доор тугалмай хэсэг гэмтэж эхэлснийг илтгэдэг байна.
“Шүдний паалан, тугалмай хэсгийн хоорондын зааг бол хамгийн эмзэг хэсэг бөгөөд шүдний эхний гэмтлийн дохио болдог” хэмээн Илья Антонов эмч хэлсэн байна. Үүнээс гадна энэ үед нь эмчлэхгүй бол өвчлөл дунд буюу гүн цоорол үүсгэдэг аж.
Тиймээс хүйтэн мэдэрч эхэлмэгцээ л шууд эмчид үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй юм байна. Энэ үед эмч шүдийг ломбодох буюу буйлыг ситайзераар бүрдэг. Өвдөнө гэдэг хэвийн зүйл биш учраас удахгүй зүгээр болно гэж хойш сууж болохгүй хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта