Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
-Хөл хорионы нөхөн олговор гэж иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно гэж байна. Энэ ямар тооцоолол үндэслэл дээр 300 мянга гэдэг тоог гаргасан бэ. Бэлэн мөнгө тараахаар үнийн төөрөгдөл үүсэхгүй юу?
-Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая иргэн бүрд тус бүр 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн олгоно. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ. Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ. Нийт иргэддээ энэ дэмжлэгийг олгоход 7-10 хоног шаардагдах болов уу. Аль болох хурдан хугацаанд энэ дэмжлэгийг өгнө.
Л.Баяр