Монголбанк арилжааны банкуудад 20 сая ам.доллар нийлүүллээ

2021-04-08 15:561min0
US-Dollar

Өнөөдөр гадаад валютын ээлжит худалдаагаар Монголбанк арилжааны банкуудад 20 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй.

Өмнөх дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 22 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Төв банкны сүүлийн албан ханшийг харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2849.96 байна.

Эх сурвалж : Монголбанк

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй