Британид гуравдугаар сарын сүүлийн байдлаар AstraZeneca компанийн коронавирусийн бэлдмэл хийлгэсний дараа ховор төрлийн цусны бөглөрлийн 79 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсныг Британийн эм бэлдмэл, эмнэлгийн зориулалтын хэрэгслийн хяналтын агентлагийн лхагва гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.
Нас барсан хүмүүсийн 3 нь 30-аас доош насныхан байсан аж. Нэгдсэн Вант Улсад AstraZeneca-гийн вакцины эхний тунг нийтдээ 20 сая орчим хүн хийлгэжээ.
MHRA-гийн мэдээлснээр дээр дурдагдса вакцин нь настай хүмүүст маш үр дүнтэй, залуу хүмүүст тийм ч үр нөлөөтэй биш байгаа гэнэ.
Агентлагийн статистикаас үзэхэд вакцины ноцтой эрсдлийг насны бүлгээр нь ангилан үзвэл 29 хүртэлх насныханд 100 мянгад 1,1 тохиолдол гарч байгаа бол 30-39 насныханд 0,8, 40-49 насныханд 0,5, 50-59 насныханд 0,4, 60-69 насныханд 0,2 болон буурч байна.
Үүнтэй холбоотойгоор MHRA нь Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан энэ вакциныг 30-аас доош насныханд хийхийг зөвлөхгүй байгаа аж.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта