Гуравдугаар сард болсон байгалийн гамшигт өртсөн малчид, иргэдэд Улсын Онцгой комисс, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг Мандалговь хотноо өнөөдөр хүлээлгэн өглөө.

УОК-оос хүчтэй шороон шуурганд орон гэргүй болсон 50 өрхөд гэр, “КОВШ-50” өөрөө ачигч машин, Олон улсын Улаан загалмай, Монголын УЗН-ээс 10 гэр, 60 гэрийн зуух, яндан, хөнжил гудас, гал тогооны багцын тусламж өгчээ.

УОК-ын тусламжийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговьд ирж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр аймгийн Онцгой комиссоос малчдад малын тэжээл, амны хаалт зэрэг тусламжийг хуваарилан сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ үеэр гамшгийн улмаас харамсалтайгаар амь эрсэдсэн есөн иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж, мөнгөн тусламж өгсөн аж.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн