2021-04-08 09:551min00

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн автомашинуудыг нэвтрүүлж эхэллээ

p1cih34sopj1ho0aceg15vc13ni3

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад холбогдох албаны хүн хариуллаа.

-Замын-Үүд боомтоор ачаа тээвэр явуулахгүй байгаа. Хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх вэ?

ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга: – Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа.

БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр “Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй” гэсэн юм.

 

 Б.Эрдэнэ