Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байсан Дорнод аймагт коронавирусийн халдвартай хоёр тохиолдол батлагдлаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Төв, Хэрлэн суманд коронавируст халдварын магадлалтай хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээнд яаралтай илгээсэн хариу эерэг гарч, батлагдлаа. Батлагдсан хоёр иргэн гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд 7 дахь хоногийн давтан шинжилгээгээр илэрсэн байна. Иймд тус аймгийн Матад, Хэрлэн сумдыг “Шар түвшин”-д шүлжүүлж, хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Ийнхүү Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдсөн аймаг нэгээр нэмэгдэж, нийт 18 аймагт халдвар тархаад байна.
Л.Баяр