Гадаад улсад коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх тохиолдолд тусгаарлахгүй гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв. Хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, тусгай нислэгээр ирмэгцээ гэртээ харих боломжтой юм байна.
Тусгаарлалтын тухайд
1.Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно
2.Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө.
Б.Эрдэнэ