Монгол Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 346745 хүн вакцинд хамрагдаад байна. Үүнээс нийслэлд 328179, орон нутагт 18566 хүн вакцины эхний тунг тариулжээ. COVID-19 өвчний эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, өнөөдрөөс Улаанбаатар хотод өдөрт 30.000 иргэнийг хамруулна.
Б.Эрдэнэ