Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.04/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: “Сүүлийн нэг хоногт 12235 хүнд шинжилгээ хийхэд 620 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо. Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдлын 503 нв Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин аймаг, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдлээ” хэмээн тодотголоо.
Тодруулбал:
- Булган
- Архангай
- Баянхонгор
- Дархан-Уул
- Өвөрхангай
- Орхон
- Сүхбаатар
- Сэлэнгэ
- Төв
- Ховд
- Хөвсгөл
- Хэнтий аймгуудад тус тус бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь халдварын тоо 1287-ээд байна
Өнөөдрийн байдлаар нийт 2107 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн есөн хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар хэллээ.
Б.Эрдэнэ