Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.03/
Сүүлийн нэг хоногийн хугацаанд 163 хүн эдгэрлээ, ингээд нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо. Энэ хугацаанд нийт 2 сая 355 мянга 403 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдол нийт шинжилгээний 0,40 хувийг эзэлж буй бол сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн 17537 шингээнээс 1,55 хувьд нь халдвар илэрсэн байна.
Тархалтын эзлэх хувь тогтмол өсч байна. Шинээр бүртгэгдсэн 271 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7889 болжээ.
Б.Эрдэнэ