ЭМЯ: 54 настай эрэгтэй нас барж, коронавируст халдварын улмаас нас баралт 11 боллоо

2021-04-03 11:22
5f8e4ac7161d8

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.03/

Өнгөрсөн 24 цагт 17537 хүнээс шинжилгээ авахад 271 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол  9598 боллоо. Харин 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас баралт 11 боллоо.