Энэ оны 5 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн нэг сая иргэнийг вакцинжуулах зорилтын хүрээнд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 102 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ОБEГ-ын харьяа Авхагч спорт хороонд байрлах вакцинжуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангасан эсэх асуудлаар хяналт тавьж ажиллав.
Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБEГ-ын дарга,бригадын генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан байлцав. Вакцинжуулалтын цэгүүдэд иргэдэд зориулсан гарын авлага, эмнэлзүйн анхан шатны тусламжийн үйлчилгээний хэсэг, вакцины дараах ажиглалтын өрөө болон халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх хүрээнд шаардлагатай бүх зүйлсийг бэлтгэжээ.
Вакцины нийлүүлэлт, татан авах асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгааг Шадар сайд онцолж хэлээд иргэдийг авакцинжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, эрсдэл учруулахгүй аль олон иргэд хамруулахыг байхыг нийслэл, дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.
Тэрбээр шаардлагатай тохиолдолд иргэдэд үйлчлэх тусгай тээврийн хэрэгсэл гаргаж аюулгүй байдлыг хангах чиглэл өгсөн юм.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба