Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.03/
Өнгөрсөн 24 цагт 17537 хүнээс шинжилгээ авахад 271 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол 9598 боллоо. Мөн 24 цагт 163 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо.
Энэ хугацаанд нийт 2 сая 355 мянга 403 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдол нийт шинжилгээний 0,40 хувийг эзэлж буй бол сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн 17537 шингээнээс 1,55 хувьд нь халдвар илэрчээ. Өөрөөр хэлбэл, тархалтын эзлэх хувь тогтмол өсч байна. Шинээр бүртгэгдсэн 271 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүний 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7889 боллоо.
Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 93 тохиолдол бүртгэгдсэн.
Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/ Орхон 2, Сэлэнгэ 12, Булган 7, Өвөрхангай 4, Хөвсгөл 2, Ховд 12 тохиолдол батлагдав.
Өмнө нь коронавируст халдварын тоон мэдээг өглөөний 09 цагаар тасалж хүргэдэг байсан бол энэ өдрөөс эхлэн шөнийн 00:00 цагаар тасалж хүргэх боллоо. Иймд та бүхэн халдварын тоо буурсан байна гэж тайвшрах хэрэггүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байхыг анхааруулж байна.
Б.Эрдэнэ