Өмнөговь аймагт ботго бойжуулсан малчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон байна. Энэ нь “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгож байгаа төдийгүй тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд өнгөрсөн онд 2723 малчин өрх ботго бойжуулсан байна. Тэдгээрт урамшуулал олгох ажлыг энэ сарын дүгээр сарын 10-ны дотор зохион байгуулах гэнэ.
Б.Эрдэнэ