Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 1-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 11,876 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 486 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 391 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 93 тохиолдол батлагдлаа. Мөн эмнэлгээс шалтгаалах хоёр халдвар байна.
Өнгөрсөн хоногт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 9327 болсноос дотоодын халдварын тоо 8788 боллоо.
Нийтдээ 1990 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 8
- Хүнд 37
- Хүндэвтэр 232
- Хөнгөн 1713 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 146 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 9327 үүнээс эдгэрсэн 5216 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
- Улаанбаатар-7657 /сүүлийн 24 цагт 266 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-12 / Сүүлийн 24 цагт 3 /
- Архангай-61 / Сүүлийн 24 цагт 6/
- Төв аймаг-217 /Сүүлийн 24 цагт 26/
- Дархан-Уул-109 / Сүүлийн 24 цагт 15/
- Хөвсгөл-38 / Сүүлийн 24 цагт 2/
- Увс –4 /Сүүлийн 24 цагт 0/
- Өвөрхангай –91 /Сүүлийн 24 цагт 10/
- Баянхонгор 22 /Сүүлийн 24 цагт 10/
- Орхон амйагт 95 /Сүүлийн 24 цагт 17/
- Дорноговь аймагт 15 /сүүлийн 24 цагт 11/
- Булган аймагт 45 /Сүүлийн 24 цагт 1/
- Сэлэнгэ аймагт 30/Сүүлийн 24 цагт 16/
- Хэнтий аймагт 11 /Сүүлийн 24 цагт 0/
- Ховд аймагт 29 /Сүллийн 24 цагт 13/
- Говьсүмбэр 2 /Сүүлийн 24 цагт 0/
- Сүхбаатар 11/Сүүлийн 24 цагт 11/
93