УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 350 монгол эрүүл залууд архийг задлах генийн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар найман хүний нэг нь өндөр градустай архийг төрөлхийн задалж чадахгүй гэсэн судалгааны дүн гарсан. Тухайлбал, дөнгөж эхний хундага уугаад улайдаг, зүрх нь дэлсдэг, дотор муухай оргидог бол өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг. Монгол хүний бие өндөр градустай архийг задалж чадахгүй болохоор донтох өвчин тусах магадлал өндөр болж байгаа. Тэгэхээр хэрэглээг зохицуулах, зөөлөн архийг хэрэглээнд нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих нь чухал. Тиймээс бид хуульд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Өвчин учраас дотносон хүмүүсийг эмчлэх асуудалд тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй гэлээ.
Л.Баяр