УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр (2021.04.01) суллагджээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа суллагдсанаа мэдэгдсэн байна.
Түүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосон. Н.Номтобаярын өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, ялыг бууруулан нэг жил болгон шийдвэрлэсэн билээ.
Л.Баяр