Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-д ээж, аавыгаа нэг хоног сахиад буцаж гарсан мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс Itoim.mn сайтад мэдээлэл өгчээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс: Аав, ээж нь хоёулаа халдвар авсан. Энэ хоёр хүн нь асаргаанд байдаг бөгөөд нэлээд хүнд байгаа юм. Энэ хүмүүстэй ойрын хавьтал болсон. Хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ороод хоёр цагийн дараа гарсан. Түүнээс биш хоноод, орчин нөхцөл голсон зүйл байхгүй. Ойрын хавьтал болсон учраас энэ хүн журмын дагуу тусгаарлалтад байгаа. Одоо 14 хоногийн тусгаарлалтад байгаа. Мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу явж байгаа” гэсэн байна.
Л.Баяр