Дэлхийн зах зээлд арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлaгаа үүсч, арматурын үнэ нэмэгдсэн.
Олон улсын зах зээлд нэг тонн арматурын үнэ 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 445 ам.доллар байсан бол энэ сарын 25-ны байдлаар 626 ам.долларт хүрч 37 орчим хувиар өссөн юм.
Манай улс 2020 онд 240 мянган тонн арматур импортолжээ. Зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ 2020 оны арван хоёрдугаар сарын байдлаар дунджаар 1,7 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар хэмжээ /диаметр/-ээс хамааран 2,2 сая төгрөгт хүрч, цаашид ч өсөх хандлагатай байна.
Харин цемент үйлдвэрлэгч ААН-үүдэд 360 мянган тонн цементийн нөөц байна. Үйлдвэрүүд жигд ажиллаж байгаа юм. Үйлдвэрүүдийн дундаж үнэ 208 мянган төгрөг байгаа бөгөөд 44-н захад 210,000-220,000 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж : БХБЯ