Энэ сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан энэ хүрээд сар бүрийн 20-нд буудаг хүүхдийн мөнгийг дэмжлэг болгох үүднээс нааш нь татаж энэ баасан гараг эсвэл ирэх даваа гарагт олгохоор төлөвлөж байна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Мөн эдийн засгийн тусламж бүхий нийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусад хөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм.
Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй юм.
Л.Баяр