ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хэдэн 0-17 насны хүүхдүүд байна вэ. Биеийн байдал нь хэр байна?
Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн дундаас 1623 нь 0-17 насны хүүхэд байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдүүдийн 1601 нь дотоодод халдвар авсан бол 22 хүүхэд нь гадаадаас буюу аав ээжийн хамт чартер нислэгээр ирсэн хүүхдүүд байна. Өвчлөлийн хувьд 20-иос доош насныхан хөнгөн өвчилж байгаа. Тийм учраас хүүхдүүдийн хувьд ямар нэгэн байдлаар хүндэрсэн ийм тохиолдол алга байна” гэлээ.
Л.Баяр