Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажээ.
Шүлснээс вирус илрүүлэх оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадах мэдрэг чанар өндөртэй бөгөөд мөн шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
Энэхүү оношлуурын төсөл дээр АШУҮИС-ийн эрдэмт өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ажилласан бөгөөд дэлхий нийтэд ашиглаж байгаа PCR-ын шинжилгээний оношлуураас маш олон зүйлээс давуу байгааг туршилтаар баталгаажуулжээ.
Л.Баяр